2019-2020 оны хичээлийн жилийн мэндчилгээ

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, баяцхан хүүхдүүд, эцэг эхчүүдээ! 

2019-2020 оны хичээлийн шинэ жилийн анхны хонхны дуу цангинаж, эрдмийн их баярын нээлт эхэлж байна. 
Энэхүү хамгийн сэтгэл догдлуулсан, гэгээлэг сайхан баярын өдрийг тохиолдуулан эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарын нийт ажилтнууд та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье!

Та бүхний маань эрдмийн гэрэлт аяны зам тань дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөөх их үйлс тань үргэлж мандан дэлгэрэх болтугай!