Багш хөтөлбөрийн тухай

“БАГШИЙН ХӨГЖИЛ” ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд ажиллаж, амьдрах чадвартай, өөртөө итгэлтэй, үндэсний уламжлал, соѐл зан заншлаа дээдэлдэг, сурах хүсэл тэмүүлэлтэй, эрдэм боловсролтой иргэнийг төлөвшүүлэхэд багшийн оролцоо дэмжлэг чухал билээ.

Багшийн хамгийн эрхэм үүрэг болох хүүхэд нэг бүрийн авьяас, сонирхлыг дэмжин хөгжүүлэх ажиллагаа зохих ѐсоор үнэлэгдэхгүй, багшийн нэр хүнд, мэргэжил, ур чадварын үнэлэмж доошилж, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллагчдын идэвх, оролцоо хангалттай бус байсан нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний онцлог, бусдаас ялгаатай байдлыг нээн илрүүлж, хөгжлийг нь дэмжиж буй багшийн тэргүүн туршлага олон нийтийн хүртээл болгох нь багшийн ниймийн үнэлэмжийг дээшлүүлэхэд түлхэц болох учиртай. Нөгөө талаар бүх шатны боловсролын байгууллагын мэргэжил дээшлүүлэх хэрэгцээний үндэсний цогц судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй байгаа нь багш хөгжих эрэлт хэрэгцээ, хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ нь үндэслэл муутай байсаар байна.

“Багшийн хөгжил” хөтөлбөр нь Монгол Улсын боловсролын 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө, Улсын Их Хурлын 37-р тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын Засгийн газрын 316-р тогтоолоор 2008 онд батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багш бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” зэрэг Монгол улсын хөгжлийн бодлого, стратеги, урт болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлсон баримт бичгийн үзэл санаа зарчимд үндэслэсэн болно.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх зарчим

2.1 “Багшийн хөгжил” хөтөлбөрийн (цаашид “хөтөлбөр” гэх) зорилго нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж буй асуудлыг судлан илрүүлж, шийдвэрлэх арга замыг сонгон ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх, хүүхдийг хөгжүүлдэг багш төлөвшүүлэх, тэргүүн туршлагыг түгээх, нэр хүндийг нь өсгөхөд оршино.

2.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт

2.2.1. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж байгаа асуудлыг судалж, шийдвэрлэхэд арга замыг тодорхойлох

2.2.2. Багш мэргэжил, ур чадвараа хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх

2.2.3. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга барилтай багшийг төлөвшүүлнэ

2.3 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална.

2.3.1 Хөтөлбөр нь багшийн хөгжлийн түвшин, эрэлт хэрэгцээ, сонирхол, боломж, итгэл үнэмшилд тулгуурлах

2.3.2 Боловсролын тухай хууль болон холбогдох бусад бодлогын баримт бичиг, хөтөлбөртэй нийцсэн байх

2.3.3 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь нээлттэй, хүртээмжтэй уян хатан, чанартай байх

2.3.4 Хөтөлбөр нь олон улсын хөгжлийн чиг хандлага, үндэсний онцлогт нийцсэн

байх

2.3.5Төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоо, иргэд гадаадын хандивлагч, сонирхогч бүх талын дэмжлэгт түшиглэх

2.3.6Мэдээлэл, харилцааны технологийн ололт амжилтыг ашиглах,

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат

3.1Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлнэ.

3.2. Хөтөлбөр нь дараах үе шатаар хэрэгжинэ. Үүнд:

3.2.1. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж буй асуудлыг судлан илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох үе шат 2012-2014

3.2.2. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн мэргэжил, ур чадвар, хандлага төлөвших үе шат 2014-2016

3.2.3. Багш өөрийгөө хөгжүүлэх, мэргэших, ур чадвараа сайжруулснаар боловсролын чанарт эерэг өөрчлөлт гарах үе шат 2015-2016

Дөрөв. Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1 Зорилт 1-ийн хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулна.

4.1.1. Бүх шатны боловсролын байгууллагын багшийн мэргэжил дээшлүүлэх хэрэгцээний судалгааг тогтмолжуулж, багшийг хөгжүүлэх чиг хандлага, эрэлт хэрэгцээнд тулгуурласан сургалт зохион байгуулах

4.1.2Хүүхдийн авъяас, ур чадвар, онцлогийг нээн хөгжүүлэх чиглэлээр тэргүүний, туршлагатай багш, иргэдээс бүрдсэн үндэсний багийг бүрдүүлэх

4.1.3Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, багшийн мэргэжил ур чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, модуль, мэдээллийн болон хэрэглэгдэхүүүний цахим сан бий болгох

4.1.4Багшийн мэргэжил ур чадвараа дээшлүүлэх хэрэгцээний судалгаанд үндэслэн түвшин бүрт (багш өөрийгөө хөгжүүлэх, сургуулийн, орон нутгийн үндэсний) тохирсон богино, урт хугацааны сургалтуудын хувилбарт хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

4.1.5“Багшийн хөгжил” сэдвээр олон нийтийн хэлэлцүүлэг, зөвлөгөөн, чуулга уулзалт, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг улс орон даяар өрнүүлэх

4.2.Зорилт 2-ийн хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулна.

4.2.1Харилцан мэдээлэл, туршлага солилцдог, өөрсдийгөө хөгжүүлдэг мэдээллийн цахим сүлжээ байгуулан ажиллуулах замаар багш хамтдаа хөгжих боломж бүрдүүлэх

4.2.2Ажлын байран дээрээ мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх

боломж бүрдүүлсэн багшийн хөгжлийн төвүүдийг мэдээ, мэдээллээр хангах, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, ном, гарын авлага, цахим хичээл, цахим сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын шинэлэг арга, тэргүүн туршлагаар дэмжих,

4.2.3 Хүүхэд бүрийн авъяасыг нээн хөгжүүлэх чиглэлээр багшид зориулсан сургалтын модул хөтөлбөрүүдийг боловсруулж, үндэсний, орон нутгийн болон сургуулийн түвшинд сургалтыг үндэсний зөвлөх багш нарын сургалтыг зөвлөх зэрэгтэй багш, ахмад багш нар, багшийн ур чадвар, арга зүйн чиглэлээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн тэргүүн туршлагад түшиглэн зохион байгуулж цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, “Сургалтын технологийн сан” бүрдүүлэх

4.2.4.Хүүхэд бүрийн авъяасыг нээн хөгжүүлэх чиглэлээр телевиз, интернэт, цахим хуудас нээн ажиллуулах, гадаад орон дэлхий нийтийн туршлагыг судлах, хэрэгжүүлэх

4.2.5.Харилцааны болон хүний нөөцийн удирдлага, сургалтын болон боловсролын байгууллагын менежментийн чиглэлээр сургалтын гарын авлага, материалуудыг бэлтгэн багш, иргэд, эцэг эхүүдэд хүргэх

4.2.6 Үндэсний сурган хүмүүжүүлэх өв уламжлал, хүүхдийг хөгжүүлэх арга ухаанд суурилсан хүүхэд хүмүүжүүлж хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагаанд багш, сурагч, эцэг эх, сонирхогч талуудын оролцоог бий болгох

4.2.7. Үндэсний сурган хүмүүжүүлэх өв уламжлал, арга ухаанд суурилсан хүүхэд хүмүүжүүлж, хөгжүүлэх цогц арга хэмжээг сонирхогч талуудын оролцоотойгоор зохион байгуулах

4.3. Зорилт 3-ийн хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулна.

4.3.1 Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга барилыг боловсруулсан багш нарын бүтээл, тэргүүн туршлагыг тодорхой шалгуур үзүүлэлтээр үнэлж, нийтийн хүртээл болгох

4.3.2.Сургууль, цэцэрлэгийн “Багшийн хөгжлийн төв”- ийг багш нарын бие дааж мэргэжил мэдлэгээ тасралтгүй дээшлүүлэх, хөгжих нөхцөлөөр ханган шаардагдах дэмжлэгийг үзүүлэх

4.3.3.Багшийн хөгжлийг дэмжих сургалт, судалгаа, хөтөлбөрийг дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэн зохион байгуулах

4.3.4.Багшийн хөгжлийн эрэлт хэрэгцээ, ажлын байран дээрээ бие даан хөгжих нөхцөл бололцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн сургалт, сурталчилгааны ажлын явц, үйл ажиллагаанд судалгаа хийн үр дүнг хэрэгжүүлэн сайжруулах

Тав. Хөтөлбөр хэрэгжилтийн зохион байгуулалт

5.1 Хөтөлбөрийг дараах байдлаар зохион байгуулна.

5.1.1 Хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах бодлого, эрхзүйн орчин бүрдүүлэх, иргэд, иргэний нийгмийн байгууллага, төр болон төрийн бус байгууллагуудын оролцоо уялдаа холбоог хангах, хөтөлбөрийн үе шат бүрийн төлөвлөлт, хэрэгжилтийн хяналт – шинжилгээ, үнэлгээ хийх, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх асуудлыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

5.1.2Багш нарын хөгжих, мэргэжлээ дээшлүүлэх хэрэгцээний болон хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийн мониторингийн судалгааг боловсролын эрдэм шинжилгээ арга зүйн судалгааны байгууллага, багш бэлтгэдэг их дээд сургууль, иргэний нийгмийн төлөөлөл, үндэсний хэмжээний зөвлөх багш нарын төлөөлөл хамтран хэрэгжүүлнэ.

5.1.3Хөтөлбөрийг хэрэгжихүүлэх үндсэн хэлбэр нь сургалт, туршлага судлах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа байх бөгөөд сургалтыг модулчилсан, танхимын болон зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулна.

5.1.4Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулах сургалт, сурталчилгааны ажлын агуулга, арга зүй, төлөвлөгөөг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт боловсруулж, аймаг, нийслэл орон нутгийн удирдлага, аймаг, нийслэлийн Боловсрол, соѐлын газар, дүүргийн боловсролын хэлтэс, иргэний нийгмийн байгууллагатай хамтран зохион байгуулна.

5.1.5Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь тэргүүн туршлага бүхий зөвлөх зэрэгтэй багш, ахмад болон залуу багш нар, багшийн ур чадвар, арга зүйн чиглэлээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн оролцоотойгоор сургалт зохион байгуулах мэргэжлийн чиглэл бүрээр зайн сургалтын материал, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэнэ.

5.1.6 Багшийг гадаад оронд мэргэжил дээшлүүлэх сургалт, солилцооны хөтөлбөрт хамруулж, сургалтанд хамрагдсан багш нар бусад багш нарт дэвшилтэт туршлага арга зүйг судлах нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Зургаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр гарах үр дүн

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ур чадвартай багшийн мэргэжил дээшлүүлэх хэрэгцээний судалгааг тогтмол хийж, багшийг хөгжүүлэх чиг хандлага, эрэлт хэрэгцээнд тулгуурласан сургалтыг тогтмол зохион байгуулж, зорилтот бүлгийн хэрэгцээг хангасан байна.

Мэдээлэл, туршлагаа харилцан солилцдог, өөрсдийгөө хөгжүүлдэг мэдээллийн цахим сүлжээ байгуулан ажиллуулах замаар багш хамтдаа хөгжих нөхцөл, боломж бүрдсэн байна.

Ажлын байран дээрээ мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн багшийн хөгжлийн төвүүдийг мэдээ, мэдээллээр хангах, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, ном, гарын авлага, цахим хичээл, цахим сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын шинэлэг арга, тэргүүн туршлагаар дэмжсэн байна

Хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх чиглэлээр тэргүүний, туршлагатай зөвлөх багш, иргэдээс бүрдсэн үндэсний зөвлөн туслах баг бүрдэж, үйл ажиллагаа явуулдаг болсон байна.

Хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн илрүүлэн, хөгжүүлэх чиглэлээр багшид зориулсан сургалтын модуль хөтөлбөрүүд боловсруулагдаж цахим мэдээллийн сүлжээнд байршуулсан байна

Хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн илрүүлэн хөгжүүлэх чиглэлээр телевиз, интернэт, вебсайт болон мэдээллийн суваг нээн ажиллуулж, олон улсын туршлагыг судалж, дэлгэрүүлсэн байна.

Шилдэг, тэргүүний багш нарын чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулж туршлагыг нийтийн хүртээл болгох арга хэлбэрүүдийг дэмжих үйл ажиллагаанууд хийгдсэн байна

Жил бүр 100-аас доошгүй багшийг сургалтад хамруулж, 30-аас доошгүй багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тэргүүн туршлагыг нийтийн хүртээл болсон байна

Долоо. Хөтөлбөрийн хяналт шинжилгээ, үнэлгээ

7.1.1 Энэ хөтөлбөрт заасан сургалтанд хамрагдсан багш нар өөрийн болон сургалтын чанарын хөндлөнгийн үнэлгээг тогтмол хийх, үр дүнг ашиглана

7.1.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрэх үр дүн болон шалгуур үзүүлэлтийн биелэлтээр гаргана

Найм. Хөтөлбөрийн санхүүжилт

8.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээр санхүүжүүлнэ:

8.1.1. Улсын төсөв

8.1.2 Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив тусламж

8.1.4. Бусад эх үүсвэр

"Сайн хөгжүүлэх үйл ажиллагаа" үзүүлэх ажилБагш хөтөлбөрийн тухайХөтөлбөр
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 1644
Энэ 7 хоногт 0
Энэ сард 833
Нийт зочилсон 47419