Эрхлэгчийн мэндчилгээ

Эрхлэгчийн мэндчилгээ


2019-2020 оны хичээлийн жилд суралцаж байгаа хүүхэд багачууд, багш ажиллагсад, эцэг эхчүүд та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Манай цэцэрлэг нь анх 2011 оны 01-р сарын 03-ны өдөр /Бага, Дунд, Ахлах, Бэлтгэл/ 4 бүлэгтэй шинээр ашиглалтанд орсон. 2016 онд шинээр 1 бүлэг нэмж 125 хүүхдийн хүчин чадалтай боловч одоогоор нийт 260 гаруй хүүхэд, 25 багш ажилтантай ажиллаж байна.

Тус хамт олон нь энэ хичээлийн жилд “СӨБ-ын агуулга, арга зүйг боловсронгуй болгох, багш, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхдийн хөгжил, төлөвшилд ахиц гаргах”-аар зорилго тавин ажиллаж байна. Бидний ажилд туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг эцэг эхчүүд болон байгууллага хамт олонд цэцэрлэгийн сайтаар дамжуулан мэдээ мэдээллийг хүргэж, Монгол орны ирээдүй хойч үе хүүхэд багачуудын төлөө зориулж байгаа үйлс бүхэн тань дэлгэрэн дээшилж арвижин дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

Эрхлэгчийн мэндчилгээЗорилго, зорилтуудХүндэт самбарБүтэц зохион байгуулалт
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 3
Өнөөдөр зочилсон 1569
Энэ 7 хоногт 80
Энэ сард 827
Нийт зочилсон 46181