Мэдээ Мэдээлэл

“Нэг хүүхэд – нэг нэмнээ” аян

БСШУЯ-наас малчин түмэндээ туслах зорилгоор “Нэг хүүхэд-нэг нэмнээ” аяныг зохион байгуулж уриалга гаргасан. Энэхүү аянд манай цэцэрлэгийн багш, ажилчид, хүүхдүүд идэвхтэй оролцож 120 нэмнээ, 200 толгой шүдэнз, 250 боодол лаа, 3 баглаа бээлий хандивлав.

2016.03.29 Дэлгэрэнгүй

БЗД-ийн 136-р цэцэрлэгийн “Гамшгаас хамгаалах сургалт дадлага”

2016 оны 03 сарын 24-ны 16.00 цагт “Гамшгийн аюул”-ын тухай зарласан дохиог хүлээн авч 5 бүлгийн 229 хүүхэд 20 багш ажилчид гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу ажилчид хуваарьт анги бүлгүүдийн хүүхдүүдийг барилгын схем зураглалын дагуу аваарын гарцаар аюулгүй талбайд гарч нэгдсэн дадлага сургуулилтыг хийлээ.

2016.03.29 Дэлгэрэнгүй

Нийслэлийн "Авъяаслаг багш" урлагийн наадамд амжилттай оролцлоо.

Нийслэлийн “Авъяаслаг багш” урлагийн наадамд бүлгийн багш Б.Баярмаа бүжгийн төрлөөр 2-р байр “Мөнгөн” медаль, бүлгийн багш Р.Ганчимэг найрал дууны төрлөөр 3-р байр “Хүрэл” медаль авлаа.

2016.03.29 Дэлгэрэнгүй

“Олуулаа найзлая” мюзикл жүжгийн тоглолт үзлээ.

“Олуулаа найзлая” Хүүхдийн мюзикл жүжгийн тоглолт үзлээ. Үнэнч найз нөхөрлөлийн тухай хөгтэй явдлаас үүдсэн хөгжилтэй, тусархаг найзуудын тухай сургамжтай дуулалт жүжиг сонирхолтой боллоо.

2016.03.18 Дэлгэрэнгүй

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ДЭГДЭЭХЭЙ НАС” БҮЖГИЙН УРАЛДААНД 1 ДҮГЭЭР БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр БЗД-ийн цэцэрлэгүүдийн дунд “Дэгдээхэй нас” бүжгийн уралдаан зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаанд ахлах, бэлтгэл бүлгийн 16 хүүхэд “Цаатан” бүжгээр амжилттай оролцож 1-р байр эзэллээ.

2016.03.18 Дэлгэрэнгүй

“Эрүүл цагаан шүд” аян

Дунд бүлгээс зохион байгуулсан “Эрүүл цагаан шүд” аян 2016 оны 02 сарын 15-аас 19-ны хооронд 5 хоног зохион байгуулагдлаа. Энэхүү аяны хүрээнд:  Шүдний эрүүл ахуйн зөвлөгөө, зөвлөмжүүдийг эцэг эх, багш ажилчидад боршуур болон самбараар дамжуулан хүргэж сургалт зохион байгууллаа.  “Чанга шивнээ” хөгжөөнт тэмцээнийг багш, ажилчидийн дунд зохион байгуулан 1-р байранд арга зүйч Даваа гал тогооны туслах Золзаяа, 2-р байранд багш Ганчимэг “Б”тогооч Алтанчимэг, 3-р байранд туслах багш Үнэнбат Оюунчимэг нар орлоо.  Цэцэрлэгийн нийт хүүхдүүдийн дунд “Эрүүл цагаан шүд” сэдэвт гар зургийн уралдаан зохиож ахлах “Б” бүлгийн Ө.Мишээл 1-р байр, бэлтгэл бүлгийн Г.Ариунтуул 2-р байр, дунд бүлгийн Б.Эрдэнэнис 3-р байр, дунд бүлгийн Э.Тэмүүлэн, бага бүлгийн Анирмэнд тусгай байр эзэллээ.  Бүлэг бүрийн насны онцлогт тохирсон дуу, шүлгийг зааж “Хорхой цоорол хоёр” хүүхэлдэй кино үзүүлсэн.

2016.03.16 Дэлгэрэнгүй

“Гайхамшигт бэлэг” хүүхэлдэйн жүжиг

Зохиолч Г.Ганбат, зураач Б.Бямбацэрэн нарын зохиосон “Гайхамшигт бэлэг” хүүхэлдэйн жүжигийг “ROMA PUPPET THEATRE”-ийн жижигчид тоголлоо. Энэхүү хүүхэлдэйн жүжигт муур дотны найз туулай, нохой хоёроос урван өвөөгийнхөө өгсөн шидэт хайрцгыг ганцаараа авах гэсэн шуналтай зангаасаа болж хайрцагаа алдаж буруугаа ойлгосон тухай найз нөхөрлөл, сайхан сэтгэл, ховдог шуналтай зангийн тухай өгүүлсэн нь хүүхдийн сонирхолыг татсан тоглолт боллоо.

2016.02.22 Дэлгэрэнгүй

“Дээлтэй монгол” өглөөлөг

Ардын уламжлалт ёс заншлаас суралцах, түүнийгээ цагаан сарын баяраар хэрэглээ болгон хэрэглэх зорилгоор “Дээлтэй монгол” өглөөлгийг зохион байгууллаа. Энэхүү өглөөлөгт 5 бүлгийн 204 хүүхэд оролцож сурч мэдсэн ардынхаа ёс заншлаас багш нар найз нөхөддөө сонирхууллаа.

2016.02.04 Дэлгэрэнгүй

“Тоглоом тоотой нь дээр” хүүхэлдэй театрын тоглолт үзлээ.

“Тоглоом тоотой нь дээр” Хүүхдийн мюзикл жүжгийн тоглолт үзлээ. Саваагүй ишигний хөгтэй явдлаас үүдсэн хөгжилтэй, сургамжтай дуулалт жүжиг сонирхолтой боллоо.

2016.02.01 Дэлгэрэнгүй

“Цэвэр гар таны эрүүл мэнд” аян

Бага бүлгээс зохион байгуулсан “Цэвэр гар таны эрүүл мэнд” аян 2016 оны 1 сарын 25-аас 29-ны хооронд 5 хоног зохион байгуулагдлаа. Энэхүү аяны хүрээнд:  Гарын эрүүл ахуйн зөвлөгөө, зөвлөмжүүдийг эцэг эх, багш ажилчидад боршуур болон самбараар дамжуулан хүргэж сургалт зохион байгууллаа..  “Цэвэр гар” сэдэвт шүлгийн уралдааныг багш, ажилчид, эцэг эхчүүдийн дунд зохион байгуулан багш Б.Баярмаагийн зохиосон шүлэг 1-р байр, багш Алтантуяа 2-р байр, багш Буяндэлгэр 3-р байр эзэллээ.  Эцэг эхчүүдийн шүлгийн тэмцээнд бага бүлгийн Мөнгөнцоожийн аав 1-р байр, ахлах “А” бүлгийн Өрнүүгий аав 2-р байр, ахлах “Б” бүлгийн Ханганлийн аав 3-р байр эзэллээ.  Цэцэрлэгийн нийт хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохиож ахлах “А” бүлгийн Өрнүүн 1-р байр, бэлтгэл бүлгийн Чулуудай 2-р байр, ахлах “А” бүлгийн Мичидмаа 3-р байр, дунд бүлгийн Амарсанаа тусгай байр эзэллээ.  Бүлэг бүрийн насны онцлогт тохирсон дуу, шүлгийг заалаа. /Ахлах бэлтгэл бүлэгт “Гараа угаанадаа” дуу, “5-н хуруу” шүлэг, Дунд бага бүлэгт “Би угаандаа” дуу, “Гар хөл 2” шүлэг / “Цэвэр гар таны эрүүл мэнд” аяныг зохион байгуулснаар хүүхэд бүр гараа дарааллын дагуу бохирдсон тохиолдол бүрд зөв угааж сурлаа.

2016.02.01 Дэлгэрэнгүй

“Миний хайртай тоглоом” гар зураг, бүтээлийн уралдаан

Монголын тоглоом болон бичиг хэргийн холбоо ТТБ, Альфа Азиа ХХК, Сэлэнгэ Пресс ХХК-нуудын хамтаран зохион байгуулсан “Миний хайртай тоглоом” гар зураг, бүтээлийн уралдаанд бэлтгэл, ахлах, дунд бүлгийн хүүхдүүд идэвхтэй оролцож 11 хүүхдийн бүтээл шалгарснаас бэлтгэл бүлгийн М.Тэргэл дунд бүлгийн О.Тэмүүжин нарын бүтээл тэргүүн байранд бэлтгэл бүлгийн Х.Мөнхжавлан, Х.Тэмүүлэн, Нандин, Нандинзаяа, А.Энэрэл, Х.Төгөлдөр, Энхдусал ахлах “А” бүлгийн Н.Сондора, Мичидмаа нарын бүтээл тусгай байранд орлоо.

2016.02.01 Дэлгэрэнгүй

Нийслэлийн биеийн тамирын хорооны “Шилдэг хамтлаг”

2015 онд спортыг дэмжих ажлуудаараа Нийслэлийн биеийн тамирын хорооны “ШИЛДЭГ ХАМТЛАГ”—аар шалгарч Цом, мөнгөн шагналаар шагнуулан спортлог хамт олон боллоо. 2016.01.30-ны өдөр Хандгайтад болсон “Эрүүл агаар-РИО-2016” Нийслэлийн цасны баяраар хамт олноороо шагналаа гардан авч хамтлагийн ахлагч багш Б.Алтантуяа Олимпын бамбарыг өртөөчлөн асаалцлаа.

2016.02.01 Дэлгэрэнгүй

Алтан намар

Жил бүр уламжлал болгон зохион байгуулж явуулдаг “Алтан намар” өдөрлөг, өглөөлөг үйл ажиллагааны хүрээнд, 2015 оны 10-р сарын 9,10-нд дараах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

2015.11.19 Дэлгэрэнгүй

Цэцэрлэгийн архив

Цэцэрлэгийн архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл ажлыг хангаж ажилласан байдал

2015.09.17 Дэлгэрэнгүй

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ

БЗД-ИЙН 136-Р ЦЭЦЭРЛЭГ ДЭЭР ЯВАГДСАН “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫН ТАЙЛАН

2015.09.05 Дэлгэрэнгүй

Гадаад улсын боловсролын байгуулагуудтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд

БЗД-ийн 136-р цэцэрлэгийн Гадаад улсын боловсролын байгуулагуудтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийсэн ажлын тайлан

2015.09.03 Дэлгэрэнгүй

Нээлтийн үйл ажиллагаа

2015-2016 оны хичээлийн жилийн хүүхэд хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж, хичээлийн жилийн Нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.

2015.09.01 Дэлгэрэнгүй

Эрүүлжүүлэх чийрэгжүүлэх ажил

2015-2016 оны Хичээлийн жилийн Эрүүл мэндийг сахин хамгаалах бэлтгэл ажлыг хангаж цэцэрлэгийн үндсэн Дунд, ахлах, бэлтгэл бүлгийн /хуучин явж байсан/ нийт 199 хүүхдийг БЗД-ийн Эрүүл мэндийн 10-р төвд Эрүүл мэндийн /шээс, цагаан хорхой/ шинжилгээнд бүрэн хамруулж, бүртгэлээ.

2015.09.01 Дэлгэрэнгүй
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 1536
Энэ 7 хоногт 43
Энэ сард 672
Нийт зочилсон 45176