Цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1.    Ерөнхий  боловсролын  сургууль,  цэцэрлэгийн  багш,  удирдах  ажилтны  ёс зүйн дүрэм (цаашид “ёс зүйн дүрэм” гэх) нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай,  Авлигын  эсрэг  хууль  бусад  холбогдох  хууль,  Жэндерийн  тэгш байдлыг хангах тухай хууль болон Нэгдсэн Үндэстэний Байгууллагын Хүүхдийн эрхийн конвенци, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж болон энэхүү ёс зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдоно.

1.2.    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь ёс зүйн дүрмийг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж, эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага тооцож ажиллана.

1.3.    Энэхүү ёс зүйн дүрэм нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн

28.1.18  дахь   заалтад   заасан   сургуулийн өмнөх  болон  бага,   дунд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, багшид хамаарна.

Хоёр. Ёс зүйн дүрмийн зорилго

 2.1.    Хүүхэд   бүрийн   хөгжлийг   дэмжих   боловсролын   чанарын   шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх явцад багш, удирдах ажилтан болон боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчийн хооронд үүсэх ёс суртахууны харилцааг зохицуулж, багш, удирдах ажилтны мэргэжлийн нэр хүндийг хамгаалахад энэхүү ёс зүйн дүрмийн зорилго оршино.

2.2.   Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтан нь өөрийн үйл ажиллагаанд хүүхэд бүрийн хөгжлийг дэмжин ажиллаж, суралцагчийн сурч, боловсрох эрхийг дээдлэн чанартай боловсрол эзэмшүүлэх эрх, үүргээ биелүүлж шударга ёс, хууль дээдлэх, хариуцлага хүлээх, үйлчлэх зарчмыг баримтална.

Гурав. Дүрмийн нэр томъёо

3.1.    Энэхүү ёс зүйн дүрэмд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:

3.1.1. “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны ёс зүй”   гэж   ерөнхий   боловсролын   сургууль,   цэцэрлэгийн   багш,   удирдах ажилтны хүүхэд бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой итгэл үнэмшил, чиг хандлага, зан үйл, ёс суртахуун, соёл болон харилцааны тухай цогц ойлголтыг;

3.1.2.  “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээ” гэж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чанд биелүүлж, хүүхэд бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаанд мөрдвөл зохих ёс зүйн хэм хэмжээг;

3.1.3. “Бэлэг”  гэж  “Нийтийн  албанд  нийтийн  болон  хувийн  ашиг  сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн

3.1.9 дэх заалтаар тодорхойлсон ойлголтыг;

3.1.4. “Бэлгийн дарамт” гэж “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн

3.1.5. “Давуу байдал” гэж “Авлигын эсрэг” хуулийн 3.1.4 дэх заалтад заасныг; 4.1.7 дахь заалтад заасныг;

3.1.6. “Давхар    харилцаа”     гэж    боловсролын    харилцаанд     оролцогчдын харилцаанаас гадуурх бусад харилцаа (тэднийг өөрийн эрхшээлд оруулах замаар хувийн харилцаанд орох, тухайлбал өөрийн давуу байдлаа ашиглан үйлчлүүлэгчийг хувийн зорилгод ашиглах);

3.1.7. “Үйлчлүүлэгч” гэж боловсролын үйлчилгээг авахтай холбоотой харилцаанд оролцогч иргэнийг;

3.1.8. “Хандив” гэж “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн

3.1.8 дах заалтад заасныг;

3.1.9. “Үл  ялгаварлан  гадуурхах”  гэж  Монгол  Улсын  Үндсэн  хуулийн  14.2-т зааснаас  гадна  үйлчлүүлэгчийн  төрх  байдал,  эрүүл  мэндийн  байдал, хөгжил,   суралцах   чадвар,   хүн   амын   тодорхой   бүлэгт   харъяалагдах байдлаар ялгаварлан гадуурхахгүй байхыг.

3.1.10.         “Ёс зүйн зөрчил” гэж энэ дүрмээр тогтоосон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг.

 Дөрөв. Багш, удирдах ажилтны баримтлах ёс зүйн хэм хэмжээ

 4.1.    Хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхолыг эрхэмлэн хүндэтгэлтэй хандах;

4.2.    Үйлчлүүлэгчийн сурч боловсрох эрх ашгийг урьтал болгох;

4.3.    Ерөнхий  боловсролын  сургууль,  цэцэрлэгийн  багш,  удирдах  ажилтан  нь хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаандаа хүүхдийн эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчмыг баримтлан ажиллана;

4.4.    Хувийн үзэл бодол, итгэл үнэмшил, улс төрийн байр сууриа суралцагч, эцэг эх, хамт олонд тулган хүлээлгэх, нөлөөлөхгүй байх;

4.5.    Бүдүүлэг үг хэрэглэхгүй, үйлдэл гаргахгүй, эелдэг харьцах.

Тав. Багш, удирдах ажилтанд хориглох ёс зүйн хэм хэмжээ

 5.1.   Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:

5.1.1. Үйлчлүүлэгчийг үг хэлээр гутаан доромжлох, дорд үзэх, бусдын нэр хүндийг унагаах үйлдэл, эс үйлдэл гаргах;

5.1.2. Үлчлүүлэгчийн      нууцтай  холбоотой  мэдээллийг  хууль  бусаар ашиглах, бусдад дамжуулах;

5.1.3. Мэргэжил, албан тушаалын давуу талаа ашиглан суралцагч, түүний эцэг, эх, асран хамгаалагч, бусад багш, ажилтантай мэргэжлийн харилцаанаас гадуур харилцаа (давхар харилцаа)-нд орохыг тулгах, шаардах;

5.1.4. Үйлчлүүлэгчээс бэлэг, шан харамж,  хууль бус төлбөр,  хандив авах;

5.1.5. Өөрийн давуу байдлаа ашиглан бусдыг бие махбодь, сэтгэл зүй, бэлгийн болон санхүүгийн дарамтанд оруулах;

5.1.6. Сургууль, цэцэрлэгийн орчинд согтууруулах  ундаа   хэрэглэх, хэрэглэсэн  байх;

5.1.7. Албан тушаалын байдал, эрх мэдлээ ашиглан хувьдаа ашиг хонжоо, давуу тал олох.

Зургаа. Ёс зүйн зөрчил, түүнийг хянан шийдвэрлэх

6.1.   Багшийн ёс зүйтэй холбоотой гомдлыг сургууль, цэцэрлэгийн захиргаа, удирдах ажилтан ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдлыг “Ёс зүйн зөвлөл” (цаашид “Зөвлөл” гэнэ)  бичгээр авна.

6.2.    Багш ёс зүйн зөрчил гарсан тохиолдолд байгууллага, хамт олны түвшинд зөрчилд холбогдсон талуудын оролцоотойгоор гомдлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэлэлцэж шийдвэрлэх үйл ажиллагаа нь эерэг уур амьсгал бий болгох, сөрөг үр дагавар, нөхцөл байдлыг арилгах, зөрчил дахин давтагдахаас сэргийлэхэд чиглэнэ.

6.3.    Зөвлөл нь байгууллагын түвшинд шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн багшийн болон удирдах ажилтны ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргана.

6.4.   Зөвлөл нь аймаг, нийслэлийн Боловсролын газрын дэргэд мэргэжлийн холбоод, боловсролын харилцаанд оролцогчдын болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий орон тооны бус бүтэцтэйгээр  ажиллана.

 6.5.  Зөвлөлийн бүрэлдэхүүнийг бүрэлдүүлэх асуудлыг Боловсролын газар, мэргэжлийн холбоод хамтран зохион байгуулна. Зөвлөл нь дүрмийн 6.2-д заасан байгууллага, хамт олноос сонгогдсон 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байна.

6.6.    Зөвлөл нь багш, удирдах ажилтны талаар ирүүлсэн гомдлыг хэлэлцэж, ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гарган, холбогдох байгууллага болон  гомдол  гаргагчид  хариу  мэдэгдэнэ.  Зөвлөл  нь  ёс  зүйн  зөрчлийг бүртгэн   дүн  шинжилгээ  хийж,    холбогдох байгууллагад  санал,  зөвлөмж өгнө.

6.7.    Зөвлөлийн  дүгнэлтийг  үндэслэн  эрх  бүхий  албан  тушаалтан  холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулж, зөвлөлд хариу мэдэгдэнэ.

6.8.   Ёс зүйн зөрчил гаргасан багш, удирдах ажилтанд Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай болон бусад холбогдох  хууль, багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохицуулсан дүрэм журам, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд тусгана.

6.9.      Ёс зүйн зөрчил гаргасан багш, удирдах ажилтанд хүлээлгэх хариуцлага нь нийгэм, байгууллага, үйлчлүүлэгчид учруулсан хор хохиролд нь тохирсон байна.

Хууль, тогтоомжийн жагсаалтЦэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэмЦэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэмСӨБ-ийн тухай хуульДотоод журам
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 1534
Энэ 7 хоногт 41
Энэ сард 670
Нийт зочилсон 45174